Ц.Төмөрбаатар орон нутгийн театрт “урважээ”

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Ц.Төмөрбаатар орон нутгийн театрт “урважээ”

Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар орон нутгийн театрт урважээ. Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг түүнд гурван жүжигт хамтран тоглох санал тавьсны дагуу Ц.Төмөрбаатар Төв аймгийн театрт түр хугацаанд гэрээгээр ажиллах болсон гэнэ. Тэрбээр тус театрын тайзнаа тавих “Нохойн сүрэг” жүжгийн Баавгай гэдэг монгол банхрын дүрийг бүтээж байгаа ба дараа нь “Ромео Жульетта” мюзиклд тоглох юм байна. Гэрээний хувьд хугацаа заагаагүй бөгөөд хэрэв “Монгол туургатан” театрын уран бүтээлчидтэй гар сэтгэл нийлэн ажиллаж чадвал тус театрт бүрмөсөн үлдэж ч магадгүй гэнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж