Дэндүү солиотой гутал

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Дэндүү солиотой гутал

Гуталнууд өдөр, өдрөөр улам солиотой болж байна. Одоо бүр тэжээвэр
бяцхан амьтнаа гутландаа хийгээд аваад явах боломж ч бүрдэж байгаа
талаар trendhunter сайт мэдээлжээ. Энэ сарын эхээр ийм нэгэн хачин
жигтэй гутал гарсан аж. Хайртай усан хулганаа төмөр торонд хорьж,
өдөржин гэртээ ганцааранг нь орхилгүйгээр гутлынхаа уланд хийж үргэлж
хамтдаа явж болно гэж уг сайтад бичсэн байна. Гэхдээ энэ солиотой гутал
дэлгүүрүүдэд зарагдахгүй гэдэгт найдацгаая. Хэрвээ амьдрал дээр ийм
гутал өмсөөд явж байвал амьтны төлөө тэмцэгчдэд шууд буудуулах байх гэж
уг сайтад бичжээ.


Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж