Эмэгтэй зураачид Вьеатнамд чуулав

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Эмэгтэй зураачид Вьеатнамд чуулав

Вьеатнам улсын Хо Ши Мин хотод болсон Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид амжилттай оролцоод иржээ. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулж, туршлага солилцох нөхцөлөөр хангадаг тус үзэсгэлэнд энэ жил 23 орны 213 уран бүтээлч оролцсон байна. Монгол Улсыг төлөөлж, Б.Насанцэнгэл, Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Т,Нурмаажав, Ц.Энхтуяа, В.Ундраа, Э.Билэгт Д.Соёлмаа, Г.Оюун, Д.Булгантуяа зэрэг арван эмэгтэй уран бүтээлч үзэсгэлэнд оролцжээ.

Үзэсгэлэнгийн үеэр Вьетнамын “Минн Лонг” шаазангийн үйлдвэрээс зохион байгуулсан шаазан эдлэл дээрх зургийн уралдаанд Б.Насанцэнгэл дөрөвдүгээр байрт шалгарч, Э.Билэгт, В.Ундраа нар тус тус тусгай байрт шалгарсан байна.

Гэрэл зургийг http://undraa.com

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж