Капитал банк санхүүгийн боловсрол олгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Капитал банк санхүүгийн боловсрол олгоно

Капитал банк “Өсвөрийн 333 сурагч багш”-д санхүүгийн боловсрол олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ зохиогдож байгаа  “Өсвөрийн 333 сурагч багш” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Капитал банк болон Монголын Сурагчдын Холбоо хамтран ажиллахаар тохиролцож, гэрээ байгууллаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Санхүүгийн боловсрол олгох-2012” дэд хөтөлбөрийг Капитал банк дэмжин хоёр дахь жилдээ  хамтран ажиллахаар болжээ.

Санхүүгийн мэдлэг олгох энэхүү хөтөлбөрөөр бидний хойч ирээдүй болсон өсвөр, залуу үеийнхэнд мөнгө санхүүгийн тухай үндсэн ойлголт, мөнгөний үнэ цэнэ, мөнгөтэй  харьцах арга хэрэгсэлд сургахаар төлөвлөжээ.

Түүнчлэн, энэ ажлын хүрээнд Капитал банк сурагчдад зориулан хөнгөлттэй бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, өмнөх жилд хамтран зохиож байсан ажлаа үргэлжлүүлэн хийхээр тохирчээ.

Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр нь залуу үеийг монгол өв уламжлал, ёс заншлаа хүндэлсэн, эх орны сайн нэрийг сайнаар дуурсгасан, үндэсний бахархалтай, оюунлаг сэтгэлгээтэй, хүмүүнлэг сайн иргэн болон төлөвшихөд нь хувь нэмэр оруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж