Хоёр сая ам.долларын өртөгтэй гэрийн театр

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Хоёр сая ам.долларын өртөгтэй гэрийн театр

Та өөрийн гэсэн гэрийн театртай болохыг хүсдэг үү? Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт гэртээ, тохилог сайхан орчинд кино үзэхээс илүү жаргал гэж хаана байх билээ. Тэгвэл гэрийн театр бүтээгчдээс хамгийн алдартай нь болох “Elite HTS” компани АНУ-ын Коннектикут мужийн Гринвич хотын нэгэн айлын байшинд "Dark Knight" гэрийн театрыг хоёр сая ам.доллараар барьж байгаа ба ирэх арваннэгдүгээр сард бэлэн болох гэнэ.

Энэхүү гэрийн театрт орж ирэхдээ та нууц номын сангийн хаалгаар орж ирэх бөгөөд гайхалтай тохижуулж, чимэглэсэн 15 суудалтай өрөөнд 180 инчийн дэлгэц дээр кино үзэх боломжтой.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж