Шинэ Зеландад галт уул дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад галт уул дэлбэрчээ

Шинэ Зеландын “Тонгорира” галт уул сэрж, өнөөдөр үүрээр дэлбэрчээ. Дэлбэрэлтээс үүдсэн утаа агаарт 6100 метрийн өндөрт цацагдсан байна. Тонгорира уул нь Шинэ Зеландын хойд арлын дунд хэсэгт оршдог бөгөөд 1897 оноос эхлэн галт уулын идэвхтэй бүсэд хамаарах болжээ.

Шинэ Зеландын Гисборне хотын оршин суугчдын нэг, ачааны машины жолооч Брайн Рода шөнө дунд ууланд улаан гал дүрэлзэж, утаа маш дээш хөөрч байсан тухай цагдаа нарт мэдээлжээ.  Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй, ямар нэг хохирол учраагүй гэнэ. Гэсэн хэдий ч цагдаа нар ойр хавийн оршин суугчдын аюулгүй байдлыг шалгасан байна. Энэ үед айж балмагдсан оршин суугчид хаалга, цонхон дээрээ очиж, галт уулын дэлбэрэлтийг харж байжээ.

Тонгорира уул нь Шинэ Зеландын Гисборне, Роторуа, Таупо, Пальтерстон гэх мэт Шинэ Зеландын хойд хэсгээр орших хотуудтай ойрхон бөгөөд тус хотуудын оршин суугчдад галт уулын утаа илүү мэдэрэгдэж байсан гэнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж