“Лондон 2012” сугалаат аяны азтанууд удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

“Лондон 2012” сугалаат аяны азтанууд удахгүй тодорно

Газар
дундын тэнгисийг усан онгоцоор гаталж, Грек орноор гэр бүлийн гишүүний
хамт аялах эрх Голомт банкны харилцагчдын өмнө 2012 оны 5-р сарын  25-ны
өдөр нээгдсэн.

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Алтан түншээр
хамгийн олон жил ажиллаж буй Голомт банк “Лондон 2012” олимпийн наадамд 
зориулан 2012 оны 5-р сарын 25-наас 8-р сарын 12-ныг хүртэлх хугацаанд
сугалаат аян зарлаж, Олимпийн наадмын хаалтын ажиллагаатай зэрэгцэн
сугалаат аяны азтануудаа энэ ням гаригийн 15.20 цагаас  Боловсрол суваг
телевизээр шууд тодруулах гэж байна.

Сугалаат аяны хүрээнд
хадгаламж  шинээр нээлгэсэн болон easy info үйлчилгээ, интернэт банк
ашигласан, картаараа бэлэн бус төлбөр тооцоо хийсэн Голомт банкны
харилцагч бүрт газар дээр нь хонжвор хожих эрх болон супер хонжворын
сугалаа олгогдсон юм.

Супер 5 азтан энэ ням гаригт тодрох бөгөөд
усан онгцоор аялж, Олимпийн өлгий нутаг Грек оронд зочлохоос гадна Ази,
Европын орнуудаас аль дуртайгаа сонгон зугаалах эрх азтай одтой 5
харилцагчид оногдоно. Тэд бүгд гэр бүлийн гишүүний хамтаар аялна.

Монгол Улсын төрийн дуулал Лондонгийн тэнгэрт эгшиглэх болтугай! Голомт банкны харилцагч таныг азын тэнгэр ивээх болтугай!

2012 оны 8-р сарын 12-ны 15.20 цагт таны үзэх телевиз Боловсрол суваг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж