Улс, аймгийн музейн сан хөмрөгийг тоолно

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Улс, аймгийн музейн сан хөмрөгийг тоолно

Улсын хэмжээнд хот дүүрэг, аймгийн музейн сан хөмрөгийг энэ сарын 15-наас эхлэн тоолох юм байна. Эд өлгийн болон сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүхийн үнэт зүйлсийг бүртгэн тоолох бөгөөд орон нутгийн музей, сумдын орон нутаг сурталчлах танхимын сан хөмрөгийг тоолох ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх аж. Энэ ажлыг угтан “Улс, аймаг музейн сан хөмрөгт улсын тооллого хийх арга зүй” сэдэвт сургалтыг Хүүхдийн номын ордонд гурван өдрийн турш  зохион байгуулсан байна. Сургалтад музейн захирлууд, бүртгэл мэдээллийн санчид  хамрагджээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж