Байнгын хороодыг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Байнгын хороодыг байгууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.40 цагийн орчимд эхэлж, УИХ-ын бүтцийн байгууллагууд болох байнгын хороодыг байгууллаа. Тодруулбал, нийт долоон байнгын хороог байгуулсан юм. Үүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн банйгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо гэх мэт нийт долоон байнгын хороог байгуулж буй юм. Байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог 14-16 байхаар бүгдийг баталлаа. Ингэхдээ дээрх байнгын хороодод МАН-ын бүлгийн гишүүдээс хэнийг нь ч багтаасангүй. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна. Энэ хооронд байнгын хороод анхны хуралдаанаа хийж, дарга нараа сонгоно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж