Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Нидерландын УЗН-ийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн дөрвөн дүүрэг, мөн Говьсүмбэр аймгийн 200 гаруй айл өрхөд боловсон жорлон суурилуулахаар болжээ. Мөн гэр хорооллын усны хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн бие засах газрыг сайжруулах, сургууль цэцэрлэгийн ариун цэврийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах гэнэ.
Э.САР