Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Тэрбумтны хүргэн

“Миний ахын эхнэр” киногоороо олны танил болсон жүжигчин Б.Энхбаяр, “Жем интернэйшнл” компанийн захирал,  тэрбумтан гарьд Ц.Цэрэнпунцагийн охинтой үерхээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.Хуримаа хийгээгүй байгаа боловч хамтын амьдралаа эхлүүлсэн тэд алс холын Америк оронд дурлалын романсаа эхлүүлсэн гэдэг.

Гарьдын эрх танхи охин Пушкина буюу Ц.Пүрэвжаргалын тухайд Америктаа нэр хүндтэй сургуульд суралцдаг бөгөөд, тэнд суурьшиж, гэгээрлийн зам мөрд эргэлтгүй орсон эцэг эхийн хамт чамгүй олон жилийг эрх чөлөөний оронд үдэж байгаа аж. Харин Пушкинагийн хайрыг булаасан жүжигчин  Б.Энхбаярын тухайд өмнө нь мисс Б.Гэрэлчулуунтай нэг хэсэг кино, драм үзэж хөтлөлцөн гүйдэг байснаа гэнэт холын орон АНУ-ыг зорьсноор тэдний хайрын романс төгсч, харин шинэхэн хайртай учирсан нь магадгүй түүний нэгэн насны амьдрал, нэртэй тэрбумтан бөхийн хүргэн болох учир тавилан байсан гэлтэй.

Хүргэн хүүгийн хувьд өмнө нь Солонгосын хамгийн олон үзэгчидтэй гэх “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож, эх орныхоо нэрийг гаргаад авсан авьяаслаг залуу. Мөн ардын урлагийг илүүд үздэг тэрээр морин хуураа байнга авч явдаг гэсэн. Холын орныг зорих болсон нь  үүнтэй ч холбоотой гэдэг. Нас залуу хэдий  ч наснаасаа ихийг хийж яваа мэдлэг боловсролтой нэгэн гэдэг. Үүгээрээ ч гарьдын эрх танхи охины сэтгэлд нийцсэн гэж найз нөхөд нь ярьдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж