Бид уучлалт гуйхдаа нэгэн том алдаа гаргадаг. Энэ ямар алдаа вэ гэдэг тухай 3 хэрэгтэй зөвлөмжийг оруулахыг хүслээ. Энэ нь бидний хувийн амьдрал мөн ялгаагүй бизнесийн амьдралд ч гэсэн их чухал нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна
- Чин сэтгэлээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйсан болоод өнгөрөх биш, уучлалт гуйж буй дүр эсгэх биш жинхэнээсээ буруугаа хүлээж, жинхэнэ уучлалт гуйх хэрэгтэй.
- Бид уучлалт гуйхдаа нэгэн үгийг буруу сонгодог. Ямар үг гэдгийг мэдэх үү?
Тэр нь “ХЭРВЭЭ” гэдэг үгийг хэрэглэдэг.
Хэрвээ би таныг гомдоосон бол уучлаарай, хэрвээ би алдаа гаргасан бол уучлаарай, хэрвээ би буруу зүйл хийсэн бол уучлаарай… хэрвээ, хэрвээ, хэрвээ… Энэ үгийг хэрэглэж байгаа бол том алдаа гэсэн үг. Яагаад?
Хэрвээ гэдэг үгийг хэрэглэснээр хариуцлагыг өөрөөсөө холдуулж нөгөө хүнд тохож байна гэж ойлгож болох юм.
Яагаад гэвэл:
- та алдаа гаргасан гэж бодохгүй байгаа, харин нөгөө хүн таныг алдаа гаргачихлаа гэж бодож байгаа учраас
- та хэнийг ч гомдоогоогүй, нөгөө хүн л яагаа ч үгүй байхад гомдчихоод байгаа учраас…
…яахав хэрвээ тэгж бодож байгаа бол уучилчихна биз дээ, уг нь би бол яаагаа ч үгүй гэдэг сэтгэгдлийг нөгөө хүндээ өгдөг.
Хэрвээ гэдэг үгийг авч хаях хэрэгтэй.
Илүү дутуу зүйл ярилгүй буруугаа хүлээгээд уучлалт гуйж сурах хэрэгтэй! Намайг уучлаарай!!! Гомдоосонд намайг уучлаарай. Алдаа гаргасанд намайг уучлаарай. Цэг.
3. Асуулт асуух. Яаж таныг буцаагаад баяртай болгох вэ? Харьцаагаа урьдынх шигээ болгохын тулд би юу хийх вэ? Алдаагаа засахын тулд яах вэ? Яаж сэтгэлийг тань засах вэ? гэдгийг асуух хэрэгтэй.
Тэгэхээр чин сэтгэлээсээ уучлалт гуйгаад, “хэрвээ” гэдэг үгийг авч хаяад, нөгөө хүнийхээ сэтгэлийг засахын тулд юу хийх вэ гэдгийг асууснаар хоорондын харьцаагаа эргүүлээд хэвийн болгох боломжтойгоос гадна мөн харьцаагаа сэргээж, улам дотно болгох боломжтой.
Мэдээж энэ процессийг хурдлуулж болохгүй. Жнь: хэн нэгнийг гомдоочихсоны дараа уучлалт гуйнгуут нөгөө хүн тэр дороо зүв зүгээр болохгүй нь ойлгомжтой. Тиймээс тэр хүнд тайвширах хугацааг өгөх нь зүйтэй.