“Шударга ёс” эвсэл Засгийн газарт хамтарна гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвсэл Засгийн газарт хамтарна гэв

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, мөн Засгийн газар байгуулах хүрээнд Ардчилсан намтай хамтрах гэрээгээ хадгалж, төр засгийг эмхлэн байгуулах ажилдаа шуурхай орох ёстой гэсэн шийдэлд хүрсэн байна. Тиймээс одоо зарлагдаад байгаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Шударга ёс” эвслийнхэн төдийгүй ИЗНН-ынхан оролцоно. Засгийн газрыг байгуулахад хамтарч оролцох улстөрийн намууд өөрсдөө өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан гэдэг мэдээллийг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаас Ардчилсан намтай Засгийн газар байгуулах гэрээгээ урьдын адил мөрдөнө гэж шийджээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж