Lady Gaga шинэ цомгийнхоо нэрийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Lady Gaga шинэ цомгийнхоо нэрийг зарлалаа

Дэлхийн хэмжээний залуу од Лэди Гага твиттерээр шинэ цомгийнхоо нэрийг зарлажээ. Тэрбээр твиттерт 27.8 сая дагагчтай юм. Хайртай дуучныхаа талаарх шинэ соргог мэдээллийг твиттерээр нь дамжуулж хүлээн авдаг фенүүддээ зориулж Лэди Гага ч чухал мэдээллээ нэн түрүүнд твиттертээ бичдэг болсон билээ. Тэгвэл дуучин бүсгүй саяхан “Шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа, харин цомгийн нэр нь ARTPOP байх болно” хэмээн твиттертээ зарлажээ.

Мөн тэрбээр Instagram-д хоёр зураг байрлуулсны нэг нь түүний шинэ шивээсийн зураг бол нөгөөх нь “Artpop” төслийн дууны үгийг бичиж, хэвлэсэн цаасны зураг байжээ.

Лэди Гага шинэ цомогтоо 1970-аад оны поп урсгалын дуунууд түлхүү оруулахаар төлөвлөж буй гэнэ. “ARTPOP” цомог 2012 оны эхээр худалдаанд гарах ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж