Грекийн Төв банкнаас нэмэлт онцгой зээл олгохыг зөвшөөрч ЕТБ тус орны түр хугацааны аврагч болов. Энэ арга хэмжээний буянаар Грек есдүгээр сард олон улсын тусламжийн ээлжит траншийг автал тэсч байхаар болж байна. Германы DieWelt сонины өгүүлэлд Грекийн Засгийн газар дөрвөн тэрбум еврог авахаар болов. Тэр нь бараг л ЕТБ-ны тусламж болов.
ЕТБ-ны захиргаа Грект найштай хандан богино хугацааны үнэт цаас гарган санхүүгийн цоорхойнуудыг яаралтайгаар нөхөх боломжийг өглөө. Ердийнхөөр бол банкууд тийм үнэт цаасыг эмиссийн банкуудаас мөнгө авах баталгаа болгох боломжтой бол худалдан авдаг. Гэхдээ ЕТБ өөрөө грекийн үнэт цаасыг ердийн зээлийн баталгаа болгон авахаа больсон учраас уг хэрэгт Грекийн Төв банкийг татах ганц боломжоо ашиглаж байна.
Өнөөг хүртэл Грекийн банк гурван тэрбум евроноос хэтэрсэн онцгой зээлийн баталгаа болгон богино хугацааны үнэт цаасыг авах эрхгүй байлаа. Харин одоо ЕТБ нь Грекийн банкны хүсэлтийг зөвшөөрөн тэр төвшинг дөрвөн тэрбумаар нэмэн долоон тэрбумын хэмжээнд хүргэв. Харин шүүмжлэгчид ЕТБ-ны шийдвэрийг буруу гээд ийм ажиллагааг тогтворжуулалтын EFSF сангийн шугамаар хийх ёстой гэсэн байна.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин