![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/3efd2ed562ac8f70/c03b0ebbdf2b1162big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан байна. Гэхдээ одоогоор ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй боловч байнгын хороодыг байгуулах асуудал руу орж мэднэ гэсэн таамаглал байгаа юм. Учир нь УИХ-ын хувьд найман байнгын хороотой байх хуулийн төслийг баталсан төдийгүй УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулан, даргаар нь УИХ-ын гишүүн А.Бакейг томилоод буй. Нэг зүйлийг онцолход, энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд оролцохгүй байх магадлал өндөр аж.
Г.ДАРЬ