MSL Ангараг гаригт буулаа

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

MSL Ангараг гаригт буулаа

Сансарын аппарат MSL (Мөн “Шохоорхол” гэсэн нэртэй) даваа гаригийн өглөө Ангараг гаригт буулт хийжээ. АНУ-ын Сансар судлалын NASA агентлаг тэрбуултыг шууд дамжуулан үзүүлжээ. Аппарат Гейла гэдэг нэртэй тогоонд газардсан байна.

Ангарагт явагч MSL аппаратыг 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд хөөргөсөн ба тэр нь Ангарагийн судалгааны түүхэн дэх хамгийн их роботлогдсон аппарат ажээ. Жин нь 900 орчим кг юм. 

Энэ аппаратын гол зорилгын нэг нь Ангарагийн гадаргын хөрсний дээд хэсэг ба бага зэргийн гүнийн химийн шинжилгээ болох ёстой. Жин, хий, рентген төхөөрөмжүүд аппаратад байгаа. Мөн гаригийн гадаргын мөс хайх Орост хийгдсэн DAN гэх нейтроны  детектороор тоноглогдсон байна.

Гейла тогоо 160 км-ээс илүү голчтой, олон км-ын хана бүхий  байгалийн бүтээмж юм. Тогооны төвд уг гаригт ус байх үеийн тундасын бодис ихтэй гэж эрдэмтэд үзээд аппаратыг тэнд буулгахаар болсон байжээ. 


Ш.МЯГМАР

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж