Маргаантай газрын талаар “амаа таглахыг” шаардав

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Маргаантай газрын талаар “амаа таглахыг” шаардав

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газар нутгийн талаар Бээжингийн бодлогыг шүүмжилсэн Төрийн департаментын бодлого нь “тааламжгүй байдлыг” үүсгэж байна гэж Хятадын хэвлэл мэдээллээр Вашингтоныг буруутгажээ. АНУ-ын Төрийн департамент тэр бүс нутагт Хятад “байдлыг хурцатгаж байна” хэмээн шүүмжилсэн юм.

Филиппин, Вьетнам хоёр өөрсдийн гэдэг Вуди арал дээр (өөр нэр нь – Юнсин) Саньша хот байгуулах тухай Бээжин шийдсэний дараа Вашингтоны мэдэгдэл гарсан байв. Үүний хариуд нь наймдугаар сарын 4-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яам улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал ба бие даасан байдлыг хүндэтгэн үзэхийг АНУ-аас шаарджээ. Хэд хоногийн дараа наймдугаар сарын 6-нд Хятадын коммунист намын төв хэвлэл “Жэньминь жибао” сонин АНУ-д хандан “амаа таглахыг” уриалсан байна.

“Америкийн талын мэдэгдэл нь үнэн худлыг холин, олон нийтийг төөрөгдүүлж, буруу дохио өгч байгаа учраас харамсалгүйгээр үгүйсгэгдэх ёстой. “Амаа тат” хэмээн бид АНУ-ыг зүгээр л загнаж чадна” хэмээн “Жэньминь жибао” сонинд өгүүлснээс иш татан AFP мэдээлжээ. Чжунго жибао” гэх өөр нэг сонин ч АНУ-ын эсрэг хандав. “Өмнөд Хятадын тэнгист асуудал босгож буй орнуудыг шүүмжлэхийн оронд АНУ нь энэ зөрөлдөөний жинхэнэ хохигч болсон Хятадыг бузар муухайгаар булж байна” хэмээн сонины тоймд өгүүлжээ.

Ш.МЯГМАР

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж