Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

175 сая галзуу хятад

Сүүлийн нэг сарын дотор манай урд хөрш Хятадад сэтгэцийн эмгэгтэй хүн олон хүнийг амийг хөнөөсөн хэрэг дараалан гарсан. Сүүлийн зургаан долоо хоногийн дотор сэтгэцийн өвчтэй хүн сургууль дайрсан хэрэг таван удаа гарч, 18 хүүхэд амиа алдаад байгаа юм. Ердөө өчигдөр сэтгэцийн эмгэгтэй нэгэн сургууль руу дайрч долоон хүүхэд, хоёр багшийг хутгалан алж, 11 хүүхэд шархтуулсан юм. Үүнтэй зэрэгцээд Хятад сэтгэцийн өвчтэй хүмүүстээ хараа хяналт тавьж, тусгаарлах арга хэмжээ авдаггүй гэсэн шүүмжлэл өрнөж байна. Өнөөдөр Хятадад 173 сая сэтгэцийн өвчтэй хүн байдаг. Түүний 151 сая нь ямар ч эмнэлгийн тусламж авч чаддаггүй гэсэн тооцоог АНУ-ын судлаачид гаргасан байна. Үнэхээр аймаар тоо байгаа биз. Үүнийг сонссон монголчууд “Бурхан минь, хятадууд манайх руу цэрэг хүч илгээх нь бүү хэл нэг мужийнхаа галзуучуудыг оруулчихад “будаа” болгох нь байна шүү дээ” гэж хиртхийв.

А.АНУ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж