Мэри Луйз гараа гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Мэри Луйз гараа гэмтээжээ

Америкийн театр болон телевиз, киноны од Мэри Луйз Стрип өөрийн хамгийн сүүлд тоглосон кино болох “Hope Springs”-ийн танилцуулгад оролцжээ. Түүний тоглосон уг киноны танилцуулга өнөөдөр буюу даваа гаригт Нью-Иорк хотод  болсон байна. Харамсалтай нь, тэр гал тогооныхоо өрөөнд хоол бэлтгэж байгаад хутгаар гараа исгэж орхижээ. Энэ тухайгаа “Би гэмтчихсэн” хэмээн хошигнон ярьсан байна. “Софигийн сонголт”, “Төмөр хатагтай” кинонуудаараа Оскарын шагнал хүртэж байсан түүнийг энэ цаг үеийн сод уран бүтээлч эмэгтэй хэмээн мэргэжлийн хүмүүс  үнэлдэг. Мэри Луйз  өдгөө 63 нас хүрээд байгаа юм.  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж