Сайн дурын клубын зөвлөгөөн болов

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Сайн дурын клубын зөвлөгөөн болов

Дархан-Уул аймагт эрүүл мэндийн чиглэлийн 11 клуб үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр клубүүд  сайн дураар  ажилладаг бөгөөд  иргэдийг  эрүүл зан үйлд уриалах зорилготой бөгөө саяхан тэд нэгдэн, зөвлөгөөн  зохион байгуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон  байна. Зөвлөгөөний үеэр тус аймгийн ЭМГ-ын “Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийн дарга С.Энхжаргал  “Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, олон нийтийн идэвхийг нэмэгдүүлэхэд сайн дурын  клубын оролцоо маш чухал. Тиймээс энэ  ажлыг манай төвөөс  үргэлж дэмжин ажиллах болно” хэмээн онцолжээ.
  

Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж