НАСА-гийн робот Ангараг дээр газарджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

НАСА-гийн робот Ангараг дээр газарджээ

Америкийн сансар судлалын агентлаг НАСА Ангараг гариг дээр газардах хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн “Сониуч” хэмээх хочтой робот машиныг амжилттай хөөргөсөн талаар өнөөдөр мэдэгджээ. Ойролцоогоор нэг тонн жинтэй, бүхээг дотроо эвхэгддэг уг хайгуулын машин өчигдөр орон нутгийн цагаар 05:14 минутанд улаан нүдэн гариг дээр амжилттай газарджээ. “Уг робот машин нь Ангараг гариг дээр амжилттай газардсан учраас хөрсний гадаргуу, бүтэц, хэлбэрийн талаарх мэдээллийг хэдхэн өдрийн дараа дамжуулж эхэлнэ” хэмээн албаны хүмүүс мэдээлжээ. НАСА агентлагийн судалгааны баг дээрх сансрын робот машиныг бүтээхийн тулд арван жилийг зарцуулсан гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж