Өнөөдөр Исламийн Хөгжлийн банкнаас Ираны “Ус ба бохир ус” гэх нэртэй төсөлд 210 ам.долларын зээл олгохыг зөвшөөрчээ. Энэхүү төслийн хүрээнд нийслэл Тегераны баруун хэсэгт бохир ус боловсруулж, цэвэрлэх үйлдвэр барих юм байна. Тегеранд ойролцоогоор 12 сая хүн амьдардаг бөгөөд хүн ам шигүү суурьшсанаас сүүлийн жилүүдэд Тегеран усны хомсдолд орох болжээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ цэвэрлэх байгууламж барих төсөл аж. Мөн Иран өнгөрсөн аравдугаар сард хойд хэсгийн хотуудад бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төсөлд зориулан Дэлхийн банкнаас 50 ам.долларын зээлийг авсан юм байна. Энэхүү төслүүдийг Ираны “Ус ба Бохир усны инженерчлэл” компани удирдан явуулж байгаа аж.
Б.Анхтуяа
Эх сурвалж: bloomberg.com
Эх сурвалж: bloomberg.com