Индонезийн хөрөнгө оруулалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Индонезийн хөрөнгө оруулалт нэмэгджээ

Европын эдийн засгийн хямралаас үл шалтгаалан Индонезийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг нь өссөн тухай тус улсын албаны хүмүүс мэдэгджээ. Индонезийн Статистикийн хорооноос өнөөдөр буюу даваа гаригт Bloomberg-д  мэдээлснээр долдугаар сарын эхний байдлаар тус улсын дотоодын  нийт  бүтээгдэхүүн 6.37 хувиар  өссөн үзүүлэлттэй гарсан аж. Индонезийн эдийн засаг ийнхүү өсөлттэй байгаа нь Тайвань, Сингапур гэсэн Азийн томоохон зах зээл бүхий эдийн засгийн чадавхи  сайтай хөрш орнуудтай нь холбоотой хэмээн шинжээчид үзэж байгаа юм байна. Статистикийн хорооны албаны хүмүүсийн мэдээлснээр тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний  32.9 хувийг гадны хөрөнгө оруулалт эзэлдэг байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж