Дэлхийн банкны санхүүжилтээр энэ онд 40 цэцэрлэгийг Канад технологиор барихаар болжээ. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотод 19, аймгийн төвүүдэд тус бүр нэг нэг цэцэрлэг барихаар болж, Орхон, Төв, Өвөрхангай аймагт барилгын ажлыш эхлүүлээд байгаа гэнэ. Мөн Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хөрөнгөөр Улаанбаатар хотод зургаан сургуулийн барилга барих ажлыг эхлүүлээд байгаа бол Баянзүрх дүүргийн Хужирбулан дахь 640 хүүхдийн “Амгалан” цогцолбор сургуулийн өргөтгөлийг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах ажээ.
Э.САР