“Батаар” олдвортой холбогдуулан асуулт тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

“Батаар” олдвортой холбогдуулан асуулт тавилаа

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан Тираннозаурс батаар үлэг гүрвэлийн олдвортой холбогдуулан асуулт тавьжээ. Эрхэм гишүүн энэхүү асуултдаа Монголын нутгаас гаралтай энэхүү үлэг гүрвэл хэрхэн хууль хяналтын байгууллагын хараанд өртөлгүй хилийн дээс алхсан эсэхийг шалгаж эхэлсэн эсэх, иймэрхүү төрлийн олон улс дамнасан гэмт хэргийг таслан зогсоох талаар Хууль, зүй дотоод хэргийн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буй, цаашилбал эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар болох үүнтэй холбогдох асуудлын хүрээнд мэдээлэл өгөхийг хүсчээ.

Хуульд зааснаар УИХ-ын гишүүний асуултад Засгийн газрын гишүүн нь 14 хоногийн хугацаанд багтаан хариу өгөх ёстой юм.

Дашрамд сануулахад, өнгөрсөн тавдугаар сард “Батаар” хэмээх Тираннозаурс үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах болсон талаар мэдээлэл дэлхий дахинд цацагдаж, улмаар энэ нь Монгол Улсаас гаралтай байж болзошгүй тухай дуулиан дагуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын талд нэхэмжлэл гаргасан юм. Харин тус улсын шүүхээс “Хэрэв энэхүү Батаар нь Монгол Улсын гаралтай болох нь батлагдвал худалдан авсан этгээд нь буцаан өгөх нөхцөлтэй байхаар шийдвэр гаргаад байсан. Энэ явцад Америк, Канад, Монголын мэргэжилтнүүдийн хамтарсан баг судалгааг хийснээр Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдвор болохыг баталгаажуулснаар уугуул нутагт нь хүргэх шийдвэрийг АНУ-ын шүүхээс дахин гаргасан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж