Олимпийн медальтнуудыг шагнах гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтнуудыг шагнах гэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Лондонгийн олимпийн зуны XXX наадамд амжилттай оролцож, Монголынхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулсан Н.Түвшинбаяр,  С.Ням-Очир нарт мөнгөн шагнал олгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Сая Ерөнхий сайд олимпийн хүрэл медальт С.Ням-Очиртой уулзаж, талархал илэрхийлжээ. Харин Н.Түвшинбаяр биеийн байдлын улмаас ирж амжаагүй байна.

Засгийн газраас Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаярыг 60 сая төгрөгөөр, хүрэл медальт С.Ням-Очирыг 30 сая төгрөгөөр шагнах юм байна. Мөн энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх ажээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж