Lady Gaga Fame Monster USB диск гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Lady Gaga Fame Monster USB диск гарлаа

Lady Gaga-гийн фэнүүд өөртөө бэлэг барих боломжтой боллоо. “Lady Gaga Fame Monster” USB диск саяхан худалдаанд гараад байгаа бөгөөд 49 ам.долларын үнэтэй уг дискэнд дуучин бүсгүйн “The Fame Monster” цомгийн дуунууд, видео клип, ремиксүүд багтсан байна. Маш өхөөрдөм дүрстэй энэхүү флаш диск цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн аж. Этгээд содон имижтэй дуучин бүсгүйн стилийг бүрэн илтгэх энэ дэгжин дискэнд “Poker face”-ээс эхлээд хамгийн сүүлд хит болоод байгаа “Telephone” дуу ч видео клиптэйгээ багтсан байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж