Ерөнхий сайдад Засаг даргын нэрийг мэдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад Засаг даргын нэрийг мэдүүлж байна

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Эрдэнийн Бат-Үүлийг НИТХ-ын гишүүдийн 97,6 хувь нь нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ. Тэгвэл яг одоо НИТХ-ын дарга Д.Баттулга энэ шийдвэрийг Засгийн газрын тэргүүн С.Батболдолд өргөн мэдүүлж байна.

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын хуралдаанаар сонгож, Ерөнхий сайдад мэдүүлдэг бөгөөд Ерөнхий сайд ажлын тав хоногт багтаан, Засаг даргыг баталгаажуулах ёстой байдаг ажээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж