Дорнод аймгийн Баян-Дун суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад галд өртөж, 60 хувийн түлэгдэл авсан, гал унтраагч А.Болорсүх БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. Түүнд саяхан Өмнөд Солонгосын ОБЕГ-ын мэргэжил нэгт гал сөнөөгчид тусламжийн гараа сунгасан байна. Өнгөрсөн баасан гаригт А.Болорсүхийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт Сөүл хотын ОБЕГ-ийн дарга Ким Жун Гю очиж, гал сөнөөгчдийн хандивласан нэг сая вон болон бусад тусламжийг хүлээлгэн өгсөн байна.
Э.САРАА