АН улстөрийн нөхцөл байдлыг харзнаж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

АН улстөрийн нөхцөл байдлыг харзнаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийх ёстой ч одоо болтол хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Тус бүлгийн гишүүдийн хэлж байгаагаар бол улстөрд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалаад бүлгийн хуралдаан зарлахад амаргүй байгаа аж. Ингэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах шийдвэр нэлээд нөлөөлж буй гэнэ. “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаад, “Н.Энхбаяр даргыг шүүхээс ялласанд Ардчилсан намын бүлэг албан ёсоор байр сууриа илэрхийлэх ёстой” хэмээн үзсэн юм. Тиймээс  Ардчилсан намын бүлэг энэ асуудалд байр сууриа нэгтгэнэ гэж үзвэл бүлэг өнөөдөр хуралдах магадлалтай. Гэвч одоогоор цаг тодорхой, хурал зарлаагүй хэвээр байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж