
Хоёрдугаарт, өнгөрөгч долоо хоногийн дундуур МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон нь санаатай гүтгэлэг хэмээн хардаж байгаагаа эрхэм гишүүн О.Баасанхүү хэлсэн юм. Тэрбээр мөн Н.Энхбаяртай холбоотойгоор японоос авсан гэх албан бичгийн талаарх мэдээллийг ил болгох хэрэгтэй гэв. Түүнчлэн АН, МАН аль аль нь Н.Энхбаярын шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлэх ёстой гэлээ.
Д.ОЮУН