Хятадад хувьцаагаар цалин олгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Хятадад хувьцаагаар цалин олгоно

Ажилчдынхаа цалингийн тодорхой хувийг хувьцаагаар олгох компаниудыг хөрөнгийн биржид бүртгэлтэй болохыг зөвшөөрнө гэсэн шийдвэрийг Хятадын Засгийн газраас гаргажээ. Энэхүү шийдвэрийн журмын дагуу цалин хөлсний 30 хувиас доошгүй хувьд хувьцаа олгоно. Ажилтан хувьцаагаа 36 сарын дотор хөрөнгийн биржид гаргах, гэхдээ хоёрдогч зах зээлд борлуулах ёстой. Мөн нийт ажилчид компанийн хувьцааны 10-аас илүүгүй хувь ба нэг ажилтан хувьцааны 1-ээс илүүгүй хувийг эзэмших эрхтэй. Ингэснээр зогсонги байдалд ороод буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлнэ гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа юм. Тус улсын Засгийн газраас гаргасан шинэ шийдвэрийн талаар энэ сарын 17-ныг хүртэл олон нийтийн санал асуулга явуулсаны дараа эцэслэн батлах аж.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж