Залуу дуучин Рианна болон Америкийн нэрт телевизийн хөтлөгч, жүжигчин Опра нар амжилтын оргилд хүрч алдар, нэрээ цуурайтуулсан хүчирхэг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор орох бүсгүйчүүд. Одоогоор 24 настай залуу дуучин Рианна 58 настай Опрагийн хамтаар өчигдөр төрөлх нутаг болох Барбодостоо зочилжээ. Учир нь энэ сарын 19-нд болох шоундаа Опра залуу дуучин Рианнаг урьж оролцуулах гэнэ. Опра Рианнагаас түүний уран бүтээл болоод хувийн амьдралын талаар олон зүйл асуухаар төлөвлөсөн бөгөөд түүний экс найз залуу Крисс Брауны талаар ч үзэгчид олон зүйл сонирхож байгааг тэр анзаарч байгаа гэжээ.
Э.АНХТУЯА