Нийслэлийн төсвийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсвийг хэлэлцэнэ

"Хангарьд" ордонд хуралдсан НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас дөнгөж сая Эрдэнийн Бат-Үүлийг гишүүдийн 97,6 хувийн саналаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл яг одоо НИТХ түр завсарлаад байна. Хуралдаан эхэлмэгц бүтэц, зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэх юм. Харин дараа нь НИТХ-ын байнгын болон дэд хороодыг байгуулахаар болжээ. Хэлэлцэх асуудлын гуравдугаарт нийслэлийн төсвийн асуудал багтсан байна.

НИТХ-ын дарга Д.Баттулгын хэлж байгаагаар нийслэлийн зам засварын ажлаас эхлээд бүтээн байгуулалтын олон ажил хөрөнгө оруулалт удааширснаас төлөвлөсөн маршрутаасаа хоцорч буй аж. Тиймээс энэ бүхнийг яаралтай шийдвэрлэх талаар НИТХ хэлэлцэх нь ээ. 

НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн харъяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрүүдэд аудитын шалгалт оруулах саналыг өмнө нь ярьж байсан ч яг энэ ажлыг хийх эсэх нь тодорхойгүй байна. Албан ёсоор энэ талаар ярилцаагүй байгаа аж. Хэрэвзээ Э.Бат-Үүлийг Ерөнхий сайд баталгаажуулбал тэрээр өөрийн багаа бүрдүүлэх юм. Магадгүй нийслэлийн Засаг дарга цаашид дөрвөн орлогчтой байх эсэхийг өнөөдөр бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхдээ хөндөж магадгүй аж.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж