Этгээд сонин дүр төрх бүрдүүлдгээрээ алдартай дуучин Лэди Гага Twitter хуудсандаа хачирхалтай хоёр зураг тавьжээ. Хачирхалтай гэхийн учир нь тэрбээр үлгэр, домогт гардаг ганц эвэртийг санагдуулам дүрд хувирчээ.
Эхний зурагт дуучин бүсгүй амьтны араншинг илэрхийлэх хурц, тод нүүр будалт хийлгэж, ногоон өнгийн дөрвөн хөлтэй, ягаан цагаан хосолсон өмсгөл өмссөн байсан бөгөөд дээгүүрээ цэнхэр өнгийн урт цув өмссөн байна. Харин тэрбээр цувныхаа дотуур юу ч өмсөөгүй байсан бөгөөд гараараа хөхөө далдалсан байжээ. Мөн тэрбээр толгой дээрээ ганц эвэртийг дүрсэлж, хар өнгийн урт эвэртэй даруулга зүүсэн байна.
Харин хоёр дахь зурагт тэр хар өнгийн морь мэт хэлбэртэй өмсгөл өмсч, хар өнгийн цув өмссөн байна. Угийн этгээд зүйл сэтгэхдээ гарамгай түүний энэ удаагийн ганц эвэртийн дүрд хувирсан зураг нь шинэ цомогтой нь холбоотой хэмээн таамаглах нэгэн ч байна.