Испанид түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Испанид түймэр гарчээ

Испанийн баруун хэсэг дэх Канари аралд өчигдөр хүчтэй салхи салхилсны улмаас ширүүн түймэр гарчээ. Тус арлын нэгэн оршин суугч аврах ангийн алба руу утсаар  мэдээлснээр албаны хүмүүс ирсэн аж. Түймэр маш өргөн талбайг хамарч, ширүүн асч байсан тул түймрийг унтраахаар арлын оршин суугчдыг дайчилжээ. Харамсалтай нь түймэрт дайчлагдан иргэдээс 35 настай Эстремадура мужийн эрэгтэй амиа алдаж, гурван хүн түлэгдсэн гэнэ. Эстремадура мужийн захирагчийн мэдээлснээр Сиера Дэ Гата мужтай залгаа Португалийн хилийн ойролцоох талбай хүртэл ассан ширүүн түймэрт ойролцоогоор 300 хүнийг дайчлан ажиллуулжээ. Канари арлын захиргаанаас мэдээлснээр түймэр Испанийн зүүн өмнөд хэсэг дэх Пальма арлын Вилья-дэ-масо муж руу орсны улмаас Улаан загалмайн нийгэмлэгийнхэн 70 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Албаны мэдээгээр түймэр улам ширүүсч, хүн хүчийг дахин нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Иймд мужийн аврах анги дахин 300 хүнийг дайчилж нийтдээ 600 хүн уг түймрийг унтраахаар ажилласан байна. Түймэр сүүлдээ Пальма арлын  харилцаа холбооны шугам байрладаг онцгой бүс рүү орсны улмаас харилцаа холбоо тогтооход ихээхэн хүндрэл учруулсан хэмээн албаны хүмүүс мэдээлжээ.

Ямартай ч түймрийг цурамд оруулсан бөгөөд шалтгаан нөхцөлийг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Гэхдээ албаны хүмүүс түймрийн шалтгааныг хэт халалттай холбон тайлбарлаж байна.

Пальма арал нь нэрт дуучин Мадоннагийн “La Isla Bonita" дуунд гардаг үзэсгэлэнт арал аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж