Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон мэргэжлийн хяналт, Усны газрын байцаагчид Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг хайрганы карьеруудад гэнэтийн шалгалт хийжээ. Одоогоор нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 50 аж ахуйн нэгжээс 34 нь байнгын үйл ажиллагаатай байдаг аж. Шалгалтын хүрээнд байгаль, экологийн хохирлын үнэлгээ хийлгээгүй 10 байгууллага, энэ оны төлөвлөгөө гаргаагүй таван компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.
Э.САР