Ихэнх нутгаар сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар сэрүүснэ
Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар сэрүүсч, салхины хурд секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тодруулбал, маргааш  баруун болон төвийн нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай, бороотой байх аж. Салхи говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 8-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх бөгөөд нутгийн баруун хагаст, цаашид ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгйин баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байх урьдчилсан төлөв гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж