Цэвэр усны үйлдвэртэй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Цэвэр усны үйлдвэртэй болжээ

Говь-Алтай аймгийн Гуулин сумын 50 жилийн ой энэ жил тохиож буй. Тус сумынхан ойгоо угтаж бүтээлч ажил өрнүүлсний нэг нь цэвэр усны үйлдвэр байгуулсан явдал гэнэ. Тус үйлдвэр Завхан голын 200 метрийн гүнээс усаа татаж, орчин үеийн технологиор цэвэршүүлэн савлаж хэрэглээнд гаргаад байгаа гэнэ. Хоногт 2 тн цэвэршүүлсэн ус үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр сар гаруйн хугацаанд 20 гаруй тн цэвэр ус үйлдвэрлэсэн байна.

                                                                                                                                             Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж