Бүлгүүд хуралдах чигтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Бүлгүүд хуралдах чигтэй байна

Шинэ долоо хоногийн ажлын эхний өглөө Төрийн ордон нам гүм байна. Гэхдээ УИХ дахь албан ёсны бүлгүүд болох АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн гишүүд хуралдах чигтэй байгаа аж. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс эн талаар лавлахад тэрбээр гишүүдээ цуглуулж хуралдах чигтэй байгааг хэллээ.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй утсаар холбогдож лавлахад “Өнөөдөр АН-ын бүлгийг хуралдуулж байнгын хороодыг нэмж байгуулах чиглэлээр ярилцах учиртай” гэлээ. Хэрэв өнөөдөр АН-ын зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлбэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх учиртай юм байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийг Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцвэл бэлэн байх хэрэгтэй гэсэн чиглэл өгчээ.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж