Хятадад үйлдвэр дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

Хятадад үйлдвэр дэлбэрчээ

Хятадын зүүн өмнөд хэсэг дэх Чэцзян мужид өчигдөр нэгэн гэр бүлийн эзэмшлийн гутлын үйлдвэрт дэлбэрэлт гарсны улмаас 13 хүн амиа алдаж, 14 хүн хүнд гэмтжээ. Синхуа агентлагийн мэдээлснээр Чэцзян мужийн Вэньжоу хотын Аухай дүүрэгт дэлбэрэлт болсон гэнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр тус үйлдвэрийн гутлын өнгөлөгч машин дэлбэрснээр дээрх аймшигт хэрэг гарчээ. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, үйлдвэрийн стандарт зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон хэмээн үйлдвэрийн эздийг буруутгаж буй гэнэ. Дэлбэрэлтийн улмаас үйлдвэр тэр чигээрээ галд автсан аж.

Мужийн захиргааны алыбанаас Синхуа агентлагт  мэдээлснээр 2011 онд тус мужид 50 мянган хүн иймэрхүү үйлдвэрийн осол гэмтлээр ажлын байрандаа амиа алдсан гэнэ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж