Ерөнхийлөгч солонгос оюутнуудыг шагнажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч солонгос оюутнуудыг шагнажээ

Энэ тухай БНСУ дахь монголчуудын сайт мэдээлсэн байна.

Монгол Улсад ирж жирийн иргэдэд эмнэлгийн сайн санааны тусламж үзүүлэн ажилласан БНСУ-ын Кёнгхи дээд сургуулийн дөрвөн  багш, оюутанд  Монгол Улсын  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж талархал илэрхийлэн Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнажээ. Кёнгхи дээд сургуулийн нийт 40 багш, оюутан өнгөрсөн зургадугаар сарын 17-30-нд Монгол Улсад ажиллан  эмнэлгийн тусламж шаардлагатай жирийн иргэдэд  эмнэлгийн төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна. 

Тэдний энэхүү сайн санааны тусламжид Монгол Улсын Ерөнхийлөгч талархан ийнхүү ойн медалиар шагнажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж