”Миний мэдэх мэдээллийн технологи” уралдааны дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

”Миний мэдэх мэдээллийн технологи” уралдааны дүн гарчээ

Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын залуу програмистуудын холбооноос санаачлан ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн насныхны дунд зарласан “Миний мэдэх МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” уралдааны дүн гарчээ. Эх орны маань ирээдүй болсон хүүхдүүдийн нүдээр мэдээллийн технологи хэрхэн төсөөлөгдөж буй, энэ талаарх ойлголтыг тэдний санаа бодлоор дамжуулан бүх нийтэд таниулах зорилготой энэхүү уралдааныг   дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зарласан юм. Дөрвөн насны ангилалаар зарлагдасан уг уралдаанд Налайх дүүргийн бүх цэцэрлэг, УБ хотын “Шинэ Монгол” ахлах сургууль, 71, 33, 35, 73, 82-р сургуулиуд, 42, 46-р цэцэрлэг, Дархан-Уул болон алс хол Баян-Өлгий аймгийн хүүхдүүд идэвхтэй оролцсон байна.

Зохион бичлэгийн уралдаанд 16-18 насны ангилалд

1-р байр Алтанчулууны Дөлгөөн БГДүүргийн 102-р “Радуга” дунд сургуулийн 9а анги

2-р байр: Батболдын Лхамсүрэн БЗДүүргийн Монгол-Турк дунд сургуулийн 10б анги 

3-р байр: Баттулгын Даваалхасүрэн 71-р сургуулийн 9а анги                                       

 Тусгай байр: Цогбадрахын Амартүвшин, “Үй-Цай” дунд сургуулийн 11а анги

Зохион бичлэгийн уралдаанд 11-15 насны ангилалд

1-р байр: А.Амармэнд         

 2-р байр: Тэмүүлэн      

3-р байр: Цэрэнпунцагийн Тэмүүжин         

Тусгай байр: А.Баярмаа                                      

Гар зургийн уралдаанд 6-10 насны ангилалд 

1-р байр: Батболдын Түвшинбаяр            
             
 2-р байр: М.Тэнгис       
                                        
3-р байр: Сувд     

Тусгай байр:  У.Цэдэнсодном                        

 Гар зургийн уралдаанд цэцэрлэгийн буюу  3-5 насны ангилалд

1-р байр: Ц.Бүжинлхам Налайх дүүрэг, 23-р цэцэрлэг Бэлтгэл бүлэг             

2-р байр: Алтанцэцэг Налайх дүүрэг, 23-р цэцэрлэг Ахлах бүлэг           

3-р байр: Алтантөгөлдөр Налайх дүүрэг, 151-р цэцэрлэг                           

Тусгай байр: Ариунзул Налайх дүүрэг, 23-р цэцэрлэг Ахлах бүлэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж