Супер Серена “Алтан дуулга”-ын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Супер Серена “Алтан дуулга”-ын эзэн боллоо

АНУ-ын теннисчин Серена Уилльямс олимпийн талбайн теннисний тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод ОХУ-ын Мария Шараповаг 6-0; 6-1 харьцаатай хожиж, олимпийн аварга болжээ. Өдгөө 30 настай теннисчин бүсгүй өнгөрсөн сард болсон “Уимбльдон”-д түрүүлсэн бөгөөд яг тэр талбайдаа ийнхүү олимпийн аварга болж байгаа юм. Шигшээ тоглолт 63 минут үргэлжилсэн бөгөөд америк теннисчин давамгайлсан тоглолт болж өнгөрчээ.

Серена Уилльямс ийнхүү талбайн теннисний “Их дуулга”-ын дөрвөн цуврал болоод олимпийн наадмын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн хоёр дахь тамирчин болж байгаа юм. Өмнө нь Стеффи Граф мөн дээрх амжилтыг үзүүлж байсан бөгөөд энэ амжилтыг талбайн теннисний “Алтан дуулга” хэмээдэг ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж