Дрейк шинэ шивээс хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Дрейк шинэ шивээс хийлгэжээ

Канадын реппэр Дрейк саяхан хавирган тус газраа “416” хэмээх тоог маш томоор шивүүлсэн гэнэ. “416” гэх тоо нь Дрейкийн хувьд бэлгэдэлтэй, давхар утга илэрхийлдэг аж. Нэн түрүүнд, 416 гэдэг нь түүний төрөлх Торонто хотын код, мөн залуудаа таалал төгссөн, нэрт дуучин Алиягийн төрсөн өдрийн тоо гэнэ. Дрейк 416 гэх тоог өнгө будаггүйгээр, хараар шивүүлсэн байна. Тэрбээр өмнө нь Алиягийн царайг нуруун дээрээ шивүүлж байжээ.

Реппэр Дрейк Алиягийн тухай “Би түүний дуунаас тайтгарлыг мэдэрдэг. Дэндүү эрч хүчтэй, гайхамшигтай сэтгэл хөдлөлийг дуугаараа илэрхийлж чаддагт нь би хайртай” хэмээжээ.

Америкийн алдарт дуучин, жүжигчин, загвар өмсөгч Алия Дана Хоутон нь 1979 оны нэгдүгээр сарын 16 төрсөн бөгөөд 2001 оны наймдугаар сарын 25-нд Бахамад онгоцны ослоор харамсалтайгаар амиа алджээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж