Усаин Болт хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Усаин Болт хагас шигшээд шалгарлаа


Бээжингийн олимпийн баатар Усаин Болт эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдааны урьдчилсан гараанд 10.09 секундын амжилт үзүүлж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа. Мөн урьдчилсан гараанаас дэлхийн аварга Йохан Блейк /10.00 секунд/, АНУ-ын Рьян Бейли /9.88/, Британийн залуу тамирчин Адам Жемили /10.11/, Ямайкийн спринтер Асафа Пауэлл, АНУ-ын Двейн Чамберс нар хагас шигшээ уралдаанд шалгарчээ.

Урьдчилсан гараанд нийт долоон хэсгээс эхний гуравт бичигдсэн тамирчид хагас шигшээд өрсөлдөх бөгөөд үлдсэн тамирчдаас үзүүлэлтээрээ эхний хоёрт бичигдсэн нь дээрх тамирчдын хамт хагас шигшээг бүрдүүлсэн юм.

Эхний хэсгээс:

АНУ-ын Тайсон Гей /10.08/,
Тринидад ба Тобагогийн Ричард Томпсон /10.14/,
Замби улсын тамирчин Жералд Фири /10.16/ нар,

харин хоёр дахь хэсгээс:

АНУ-ын Жастин Гатлин /9.97/,
Багамын Деррик Аткинс /10.22/,
Тринидад ба Тобагогийн Рондел Соррилло /10.23/ нар,

гурав дахь хэсгээс:

АНУ-ын Рьян Бейли /9.88/,
Кот д’Ивуарын Бэн Юссеф Мейте /10.06/,
Канадын Жастин Уорнер /10.09/,

дөрөв дэх хэсгээс:

Ямайкийн Усаин Болт /10.09/,
Антигуа ба Барбудын тамирчин Даниэл Бейли /10.12/,
АНУ-ын Жеймс Дасаолу /10.13/ нар,

тав дахь хэсгээс:

Ямайкийн Асафа Пауэлл /10.04/,
АНУ-ын Адам Жемили /10.11/,
Голландын Чуранди Мартина /10.20/ нар,

зургаа дахь хэсгээс:

Ямайкийн Йохан Блейк /10.00/,
Японы Риота Ямагата /10.07/,
Хятадын Су Бинтянь /10.19/ нар,
сүүлийн буюу долоо дахь хэсгээс:
АНУ-ын Двейн Чамберс /10.02/,
Францын Жимми Викау /10.11/,

Тринидад ба Тобагогийн Кестон Бледмэн /10.13/ нар хагас шигшээд шалгарсан байна. Мөн тэдний хамт Кеймений арлуудын тамирчин Кемар Хайман /10.16/, Гамбийн Сувайбоу Саннех /10.21/ нар хагас шигшээ уралдаанд өрсөлдөх эрхтэй болжээ.

Олимпийн наадмын хамгийн их үзэгчтэй байдаг, анхаарлын төвд байдаг эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдааны хагас шигшээ тэмцээн орон нутгийн цагаар өнөөдөр 19.45 буюу Монголын цагаар 02.45 цагт, харин шигшээ уралдаанд 04.50 цагт болох юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж