Виктория “Glamour”-ын нүүрийг чимлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Виктория “Glamour”-ын нүүрийг чимлээ

Холливудын ихэмсэг хатагтай нарын нэг Виктория Бэкхэм  загварын ертөнцөд хөл тавиад багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр өөрийн брэндийн хувцас, гутал, нүдний шилээ худалдаанд гаргаад буй. Виктория энэ удаад алдарт “Glamour” сэтгүүлийн есдүгээр сарын нүүрийг чимжээ. Харин тэрбээр өөрийн загварын хувцсыг сэтгүүлийн нүүрэнд гаргахыг чухалчлаагүй бололтой. Усны онгоцонд дүүрэн хөөсөн дунд титэм зүүж, тус сэтгүүлийн нүүрэнд гарчээ.

Дашрамд сонирхуулахад, Британийн охидын поп хамтлаг “Spice Girls” дахин нэгдэж, зуны XXX олимпийн хаалтын ёслолд тайзнаа гарна гэсэн таатай мэдээ фенүүдийнх нь чихийг дэлсч эхэлсэн билээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж