“Plaza”зочид буудал 570 саяар зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

“Plaza”зочид буудал 570 саяар зарагдлаа

Дэлхийн сая сая жуулчид, дипломатуудын буудаллах дуртай Нью-Йорк дахь “Plaza” зочид буудлыг Энэтхэгийн “Сахара” групп эзэмших болжээ. Зуу гаруй жилийн настай энэ нүсэр байгууламжийг тэд 570 сая ам.доллараар худалдан авсан байна.

Израилийн тэрбумтан Итжак Тшувагийн эзэмшдэг “Elad” хөрөнгийн фирм зочид буудлын нийт хувьцааны 60 хувийг худалдахыг зөвшөөрсөн боловч “Сахара” групп 570 сая ам.доллар төлж, хувьцааны 75 хувийг өөрийн болгожээ. Тэд өмнө нь 2010 онд Лондонгийн “Grosvenor House” зочид буудлыг 600 сая ам.доллараар авчээ.

                                                                                                             Т.Мөнхтүвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж