![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/43f89b499184e643/6cef1a619b7b029bbig.jpg)
УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү улс төрийн зөвлөхөөр нь очоод байна. Үүнийг АН-ынхан Өвөрхангайн тойрогт МАН-д буулт хийлээ гэж үзэх хэсэг байгаа юм. Гэвч тойргийн маргаанаар шүүхийн шийдвэр гарч дуустал удах учир тэр хүртэл зөвлөхөөрөө ажиллуулахаар З.Энхболд дарга шийдсэн гэх мэдээлэл байна. Мөн МУИС-ийн багш н.Ганзориг, “Боролдой” студийн О.Мягмар нарыг орон тооны болон орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар судалж байгаа юм байна.
Эрвээхэй зангиа, бортгон малгай, дэгжин хантааз, цагаан цамцаар имижээ бүрдүүлдэг ноён О.Мягмар сүүлийн үед Төрийн ордонд байнга харагдах болсон нь УИХ-ын даргын зөвлөхөд нэр дэвшээд буйтай холбоотой байж магадгүй аж.
Д.ОЮУН